← Writing

Монгол хэлээр

Хүний муухай мөн чанарын тухай

  1. Хүн бусдын зовж, хэцүү байгааг харж, түүнээс нь таашаал авч чаддаг. Үүнийг Schadenfreude эффект гэдэг.
  2. Хүн өөрөөсөө ядруу яваа нэгнийг хүний зэрэгтэй хайрлан хүлээж авдаггүй.
  3. Карма, үйлийн үрд бид итгэдэг. Зовж байгаа хүнийг хараад өрөвдөхийн оронд, хүртэх ёстойгоо л хүртээ биз гээд учрыг лавлалгүй, туслахгүй орхидог.
  4. Догматизм - Хүн сонссоноо шууд л хангалттай мэдчихлээ гэж боддог. Өнгөц сонссоноороо бусдыг итгэлтэйгээр буруутгадаг.
  5. Бил өөртөө зөөлөн, өрөөлд хатуу ханддаг. Бусдыг маш амархан буруушааж, бусдыг амархаан хайрлахаа больдог. Англичууд үүнийг Moral hypocrisy, Self-serving double standard гээд байгаа.
  6. Хүн жижиг хэрнээ, хорлонтой үйлдэл хийж, түүнээсээ таашаал авч чаддаг. Энэ нь насаараа даамж болдог.
  7. Хүн өөрийг нь хэзээ ч хайрлахгүй, бусдыг бодохгүй тийм хүнд татагдаж болдог. Ханиараа, удирдагчаараа зангарагтай харагддаг харгис хүнийг сонгочихоод байдаг. Нийгмийн сэтгэл зүйчид хүний муухай мөн чанарын талаар ийм зүйл ярьсан байна.