Монгол хэлээр
Ээжийн маань алтан сургаалиас
- Хүнээс битгий их юм, элдэв нөхцөл шаард. Хүнд сонголт л өг.
- Сониуч зантай хүн үргэлж аз жаргалтай байж чаддаг. Хаа яваа газраа юм сурч, өө ийм байдаг юм уу гэж таашаалтайгаар ажиглаж аваад яв.
- Хүн зоригтой хүн болж болдог. Бусдыг хамгаалах, бусдын төлөө гэсэн хүчтэй хүслээс зориг төрдөг. Тийм ч учраас эх хүнээс үлэмж зориг гардаг.
- Өмнөх үеийнхнийхээ муу муухай мэдээг уншиж цагаа битгий үр. Урагшаа гэгээлгээр, ажлаа хийгээд яв.
- Хэмнэлттэй мөртлөө, аз жаргалтай амьдарч сурах бол хамгийн том эрдмүүдийн нэг юм. Тэнд туурга тусгаар, эрх чөлөөтэй байхын тансаг мэдрэмж нуугдаж буй.
- Нийгмийн ур чадваргүйгээр том ажлыг бүтээдэггүй. Дан ганц өөрийн мэргэжлийн, инженерийн мэдлэгтээ битгий найд.
- Өөрийгөө өдөр бүр ямх, төөгөөр хөгжүүлдэг хүн арван жилийн дараа эргээд харахад асар хол харайсан байдаг. Өглөөг тайван эхлүүлж сур. Өдөр бүр яс барьдаг хүчтэй дадлуудтай бол. Төрүүлж, өсгөж, эгнэшгүй хайраар тэтгэдэг ээждээ Эх Үрсийн Баярын мэнд хүргэе!